Шууд Chart

Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

2014-01-14 10:16:49

СБД-ийн I хороо “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд "Мон Хорус”  ХХК-нд цахилгаанчин 22 настай эрэгтэй Т  цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Одоогоор  хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.
 “Цаст Констракшн” болон “Монхорус” компаниас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Мэдэгдэл
 
"Цаст" констракшн компани болон "Монхорус" компанийн хамтран гүйцэтгэж байсан төслийн барилга дээр Монхорус компанийн цахилгааны ажилтан Т учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарлаа. Хүний алтан амь үрэгдсэнд хоёр компанийн зүгээс харамсаж, талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
 
Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд бодит үнэнийг цаг алдалгүй тогтооно гэдэгт итгэж байна.
 
Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлээр туслан, хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдье.
 
Цаст Констракшн компанийн хэвлэл мэдээллийн алба

Монхорус компанийн хэвлэл мэдээллийн алба

Улаанбаатар 2014.01.13
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй