Өнгөрсөн онд Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Самурай” бонд гарган арилжаалж эхэлсэн. Тус бондын мөнгө энэ оны эхээр манай улсын дансанд орж ирэхдээ 5.7 тэрбум иен дутуу орж ирсэн байдаг. Япон улсын Хамтын ажиллагааны банкаар баталгаа гаргуулсны төлбөрт тэрхүү мөнгийг авсан талаар мэдээлэл түгээд байсан. Уг асуудлаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат мэдээлэл хийлээ.
-“Самурай” бондын эхний ээлжийн мөнгө манай дансанд орж ирсэн талаар бодит мэдээлэл өгнө үү?
-Бондын эхний санхүүжилт өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Нийт 30 тэрбум иенийг авахаар болсон. Эхний ээлжийн 24,3 тэрбум иен манай дансанд орсон байгаа.
-Тэгвэл Япон улс батлан даалт гаргасны төлбөртөө 5.7 тэрбум иенийн суутгалыг уг мөнгөнөөс хийсэн гэх мэдээллийн талаар тодруулаач?
-Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааны шимтгэлийн хүүнд 5.7 тэрбум иенийг суутгаж авсан. Энэ нь нийт 10 жилд гарах эрсдлийн зардлыг нэг дор тооцон авсан гэсэн үг юм. Тэгэхээр Монгол Улс цаашдаа зөвхөн 1.52 хувийн хүүг төлнө.

-Бондын үндсэн төлбөрийг хэзээнээс ямар графикаар төлж эхлэх вэ?
-Үндсэн төлбөрийг бондын хугацаа дууссаны дараа буюу 10 жилийн дараа үндсэн төлбөрийг нэг дор өгнө. Энэ бол олон улсад бонд гаргадаг зарчим. Хөрөнгө оруулагчдад 1,52 хувийн хүү төлнө. Эргэн төлөлтийг үйлдвэржилтээс гаргана гэж тооцоолж буй.

-Эргэн төлөгдөх эдийн засгийн тооцооллоо гаргасан уу?
-Тооцоолох ажил хийгдэж байгаа. Самурай бондын мөнгөний дийлэнх хувийг үйлдвэржилтэнд зарцуулах талаар Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Тиймээс уг хөтөлбөрт хамрагдсан үндэсний үйлдвэрлэгчид арван жилийн дараа энэ мөнгийг босгосон байх ёстой гэсэн үг. Арван жилийн дараа манай улсын хувьд Япон улстай хийх худалдаа үйлчилгээний ажил нэмэгдсэнээр бидний иенийн орлого өсөх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэхдээ мэдээж бид төсөөлөлдөө найдахгүй. Тиймээс иенийн эрсдлээ долларын эрсдэл рүү шилжүүлэн тооцох судалгаа хийж байгаа. Одоогоор судалгааны хариу эцэслэн гараагүй байгаа учраас яг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй юм.
-Бондын мөнгийг аль аль банкинд хэдий хугацаагаар ямар хүүтэй байршуулсан бэ?
-Бондын мөнгийг дотоодын томоохон банкууд болох ХААН, Худалдаа хөгжлийн банкуудад байршуулсан. Хүүгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй ч эргэж төлөх бондын зардлыг нөхөх хэмжээний хүүтэй тэнцэхүйцээр байршуулсан байгаа.
-Япон улсын зуучлалын компаниудад хэдий хэмжээний шимтгэл төлсөн бэ?

-Манай улс олон улсын жишгээс харьцангүй доогуур зуучлалын хөлс төлсөн байгаа. Андеррайтер буюу зуучлагчаар Япон улсдаа дээгүүрт ордог үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёр компани ажилласан. Зуучлалын хоёр компани нь зөвхөн үйлдвэржилтийн бонд гаргаж, тэр нь амжилттай болсон тохиолдолд тодорхой хэмжээний хураамж авдаг. Энэ үнэлгээний дагуу 0,1 хувиар зуучлалын хөлсөө тооцсон.
Н.Мөнхбат: Баталгааны шимтгэлийн хүүнд 5.7 тэрбум иенийг суутгаж авсан | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.