
Ил задгай хог хаяхгүй байх, нус, цэрээ хаяхгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж байгаа юм. Гэвч эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчдын шаардлагыг үл хүндэтгэх явдал гарч байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Мөн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа алба хаагчидтай маргалдаж, ажилд нь хүндрэл учруулах тохиолдол гарсан байна. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүй бол энэ мэтээр алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.
Ц.Мөнхбаатар: Хог, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх захирамж гарсан | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.