
Өнөөдрөөс эхлэх теле хичээлээр өмнөх хоёр долоо хоногийн хичээлийг бататгаж үзнэ. Үүний дараа ирэх долоо хоногоос шинэ хичээл эхэлнэ. Шинэ хичээлийг улсын хэмжээнд 170 гаруй багш заана гэж Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч н.Энхтогтох хэллээ.
Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбоотой Ерөнхий боловсролын сургуулийн хичээл таван долоо хоногоор завсардаж байна. Үүнээс 3 долоо хоногийг теле хичээлээр нөхнө. Үлдсэн 2 долоо хоногийг дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэл бямба гараг бүр хичээллэж нөхөх юм.
Өнөөдрөөс эхлэх теле хичээлээр өмнөх 14 хоногийн хичээлийг бататгаж үзнэ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.