Шууд Chart

Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна

2020-03-05 13:15:43

Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар гамшиг, осол, гал түймэр гарч болзошгүй айл өрхийг хамруулан, 40 мянга гаруй зөрчил дутагдлыг илрүүлж, үүнээс 15 мянган зөрчлийг арилгуулжээ. Илэрсэн зөрчил, дутагдлын 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигчдсөн, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр гэсэн дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 15:47
Эрсдэлд орохгүйн тулд цахилгааны утсаа айл бүхэн шалгаарай. Энэ маш зөв зөвлөгөө байна шүү.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 13:41
ОБГ гал гарвал цахилгаанаас л болсон гэсэн дүгнэлт гаргадаг арга барилаасаа салах л хэрэгтэЙ

Бидэнтэй нэгдээрэй