Шууд Chart

Хавар, намрын улиралд гал алдах эрсдэл их байдгийг анхаарууллаа

2020-03-05 13:33:02

Хичээл сургууль амарсан энэ үед хүүхдүүд харах хамгаалах хүнгүй гэртээ үлдсэнээс гал алдах эрсдэл их байна. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг хангаж ядангийн хаалтыг хагас хаах, хүүхдийг заавал насанд хүрсэн хүний асрамжинд үлдээх хэрэгтэй байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

 


Хавар, намрын улиралд гал алдах эрсдэл их байдгийг анхаарууллаа  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй