
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байжээ. Ноцтой ослын улмаас орон нутгийн замд 2 хүн нас барсан гэх мэдээг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бол осол гаргасан 7 зөрчил бүртгэгджээ.
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71.4 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй. Үүнээс гадна явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, гарцаар гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтжээ | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.