
Малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог ч үүнийгээ нуудаг. Мөн эдийн засгийн хувьд бусдаас хараат гээд олон асуудал тэдний өмнө тулгамдсаар байна. Хүний эрхийн үндэсний комисс баримт, судалгаанд үндэслэн гаргасан мэдээлэлд түшиглэн “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19” дахь илтгэлдээ тэдний асуудлыг тусгай бүлэг болгон оруулахаар ажиллаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга н.Алтангэрэл ингэж ярилаа.
Судалгаанд оролцсон эмэгтэй малчдын дийлэнх нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохоо хэлжээ. Алс хол сумдад амьдардаг тэдний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой анхаарч ажиллах болно гэж тэрбээр хэлсэн юм.
Малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг тусгай бүлэг болгохоор ажиллаж байна | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.