
Хуурамч мэдээ, мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд түгээсэн 17 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэд коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэл түгээж олон нийтийг айдаст автуулж, эмх замбараагүй байдалд иргэдийг уриалан турхирсан гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр хэллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүр ёс зүйтэй байж, баталгаагүй, баримтгүй худал, хуурмаг мэдээг өөрийн нүүр ном болон твиттер хуудсандаа нийтлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас хатуу анхаарууллаа. Иймээс иргэд, олон нийт та бүхэн Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан албаны мэдээнд итгэх нь чухал байна. Цуу ярианд итгэж түүнийгээ түгээх нь гэмт хэрэг юм.
Цуу ярианд итгэж, түүнийгээ түгээх нь гэмт хэрэг | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.