Шууд Chart

Ан амьтны эд эрхтэнг түүхийгээр залгихгүй байхыг анхааруулав

2020-03-12 16:03:55

Өнгөрсөн онд тарваганы бөөр, давсаг түүхийгээр залгиснаас болж хоёр хүн нас барсан тохиолдол Баян-Өлгий аймагт гарч байсан. Тиймээс ан амьтны түүхий эрхтэн залгихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Амьтны биед халдварт өвчин үүсгэдэг вирус болон туузан хорхойнууд байдаг. Тэдгээр нь хүний биед орохоороо урвалд орж, янз бүрийн халдварт өвчин үүсгэдэг байна. Ан амьтны түүхий мах идэж, амьтнаас хүнд, цаашлаад хүнээс хүнд дамжих халдварт өвчин авснаар өөрийгөө болон дэлхийн хүн төрөлхтнийг аюулд хүргэх эрсдэлтэйг одоо дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас харж болно. Тиймээс амьтны түүхий мах идэхгүй байхыг ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр санууллаа.

Монгол Улс олон сая малтай. Тиймээс Зоонозын өвчин буюу амьтнаас хүнд дамжих халдварт өвчин тархах хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд багтдаг. Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн олон оронд тархаж байгаа энэ үед Эмнэл зүйн шинжилгээгээр нотлогдоогүй, эмчийн зөвлөөгүй эдгээр аргыг хэрэглэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа.


Ан амьтны эд эрхтэнг түүхийгээр залгихгүй байхыг анхааруулав   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй