
Гашуунсухайт боомтоор өнөөдрөөс нүүрс экспортлож эхэллээ. Холбогдох байгууллагуудаас тавьсан шалгуур, шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн чингэлэгтэй 70 машинаар нүүрс гаргаж байна. Ингэхдээ жолооч нэг бүрийг хамгаалах хувцас, хэрэглэлээр хангажээ. Мөн ариутгал хийх цэг, тусгаарлах байрыг бэлдсэн талаар Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын Хэлтсийн дарга К.Айдос хэллээ.
Авто тээврийн үндэсний төв, аймгийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагын төлөөлөл газар дээр нь хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар эхний 10 машин БНХАУ-ын хил рүү оржээ. Эдгээр машин өдөртөө буцаж ирнэ. Гашуунсухайт боомтоор 200 гаруй аж ахуйн нэгжийн 14 орчим машин нүүрс тээвэрлэдэг. Гэвч коронавирустэй холбоотой Хятадын талаас болгоомжлол өндөр байгаа учраас тээвэрлэлт хийх машины тоог ийнхүү хязгаарласан ч цаашид авто машины тоог нэмэх чиглэлийг хоёр тал барьж байна.
Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлож эхэллээ | ||
Үзсэн: 1970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.