
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд Энэтхэг Монгол Улсын нэгэн адилаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилтуудаа даван биелүүлэхийн зэрэгцээ бусдад үлгэрлэж буй хөгжиж буй цөөн орнуудын нэг юм.
Саяхан зохион байгуулагдсан
.Мөн тэрбээр, 2019 онд болсон НҮБ-ын уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр “Нэг үйлдэл хийх нь олон сая номлолоос илүү. Улс үндэстнээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг тэргүүлж, энэ салбарт манлайлагч болох үүднээс бид эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуй, ногоон байгууламжийг хамгаалах зэрэг бүхий л салбарт практик алхам хийж байна” гэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй дан ганцаараа тэмцэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээгээ үүнд олон улсын төвшинд нэгдмэл, цогц хандлага, хамтын ажиллагаа болон инноваци, шинэ, тогтвортой технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг Энэтхэг улс ухамсарлан үндэсний хөгжил, аж үйлдвэрийн стратегидаа уур амьсгалын зорилтуудаа багтаасан байдаг.
Эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээ нь уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлдөг. Тиймээс Энэтхэг улс цэвэр энергийн үйлдвэрлэл төв болохын тул нүүрс хүчлийн хий ялгаруулдаг эрчим хүчний эх сурвалжаас сэргээгдэх болон чулуужсан түлшнээс гарган авдаггүй эрчим хүчний эх сурвалжуудыг ашиглах тал дээр тэргүүлж байна. Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоороо дэлхийд дөрөвт орж байна. Мөн түүнчлэн нөөц бололцоо, ашиглалтаараа дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм. Энэтхэг улс нь сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо ашиглалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр эрчим хүчний эх сурвалжийн тодорхой хувь нь нарны эрчим хүчнээс гаргаж авна. 2022 он гэхэд Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа 175 гегаватт-д хүргэхээр төлөвлөсөн боловч энэхүү зорилтоо давуулан биелүүлж хоёр жилийн дараа гэхэд 220 гегаватт хүрч, илүү амбицтай зорилт дэвшүүлж 2030 он гэхэд 450 гегаватт-д хүрэхээр ажиллаж байгаа аж.
Энэтхэг Улсын Засгийн газар 2030 онд Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний 40 хувийг чулуужсан түлшний бус эх үүсвэрээс хангахаар ажиллаж байна. Энэхүү цэвэр эрчим хүчний хэрэглээ нь Энэтхэгийн эдийн засгийн салбарын ялгарлуулалтыг 33-35 хувиар (2005 оны төвшнөөс) бууруулах зэрэг хүчин чармайлттай зэрэгцэн хэрэгжиж байна.
“Ujala-scheme” буюу LED гэрлийн хэрэглээг нэвтрүүлэх аян нь жил бүр нүүрсхүчлийн хийн ялгарлуулалтыг 38,5 сая тонноор багасгасан байна. “Ujjwala scheme” аяны хүрээнд 80 сая айл өрх цэвэр байгалийн хийг гал тогоондоо ашигладаг болсон нь дэлхийн томоохон цэвэр эрчим хүчний санаачилгуудын нэг болов.
Тус улсын Засгийн газар олон салбарт тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогуудыг нэвтрүүлжээ. Үүнээс “Ухаалаг хот” санаачилгыг Энэтхэгийн зуугаад хотод хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр хотуудын тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Харин “National Clean Air” буюу “Цэвэр агаар” үндэсний хөтөлбөр нь ирэх 4 жилийн дотор агаар дахь PM2.5 болон PM10 тоосонцрын бохирдлыг 20-30 хувиар бууруулах зорилготой бол “Jal Jeevan” хөтөлбөр нь Энэтхэг 2024 он гэхэд хөдөө тосгоны бүх айл өрхүүдэд бие даасан усны цорго холболтоор дамжуулан аюулгүй, хүрэлцэхүйц ундны усаар хангах зорилготой. 2.5-3 тэрбум тонн CO2 шингээх чадвартай нүүрстөрөгчийн "угаалтуур" бий болгохын тулд илүү олон мод тарьж, доройтсон газрыг нөхөн сэргээж байна.
Мөн Энэтхэгийн Засгийн газар “ногоон” тээврийн хэрэгслийг бий болгож, том хотуудад агаарыг бохирдуулдаг энэ салбарыг шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа юм. Энэтхэг улс нийтийн тээврийн систем, ногоон хурдны зам, усан зам зэрэг дэвшилтэд дэд бүтцийг байгуулж байгаа бөгөөд цахилгаан тээврийн хэрэгслийн үндэсний төлөвлөгөөний хүрээнд Энэтхэгийн нийт тээврийн хэрэгслийн 30 гаруй хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний е-экосистемийг бий болгоод байна.
Энэтхэг Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн эмзэг орнуудын тоонд багтдаг тул эдгээр санаачилгууд нэн чухал юм. Цаашид энэ чиглэлээр хийх зүйл их байгаа ч өнөөдрийн авч буй арга хэмжээнүүд үр ашгаа өгч байна. Үүнийг нотлоход, Энэтхэг Улсын утаа ялгарлуулалтын хэмжээ 2005-2014 он хүртэл 21 хувиар буурсан байна. Дараагийн арван жилийн хугацаанд үүнээс ч илүү бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Энэтхэг улс Парисын гэрээний үүргээ биелүүлээд зогсохгүй цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэн цаг уурын салбарт хариуцлагатай дэлхийн иргэн байхыг зорьж байна. Улс үндэстэн болон хариуцлагатай дэлхийн иргэний хувьд хийж буй үйлдэл, авч буй арга хэмжээгээрээ Энэтхэг улс хөгжиж буй орнуудын дунд онцгойрч, цаг уурын салбарт удирдан чиглүүлэх үүргээ ухамсарлан хувь нэмрээ оруулсаар байна.
Дэлхий даяар нүүрстөрөгчийн ялгарлуулалтыг багасгах чиглэлээр Энэтхэг улс нь Олон улсын нарны эрчим хүчний холбоо (ISA), Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл (CDRI) зэрэг олон улсын байгууллагуудыг санаачлан байгуулж ажиллаж байна. Дэлхийн 80 гаруй улс орон Олон улсын нарны эрчим хүчний холбоо (ISA)-нд нэгдсэнээр, ISA хамгийн хурдацтай хөгжиж буй олон улсын байгууллагуудын нэг болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд ноён Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 12 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа доктор Жайшанкартай хийсэн цахим уулзалтын үеэр Монгол Улс удахгүй ISA-д нэгдэж элсэх болно гэдгээ илэрхийлсэн. Мөн 2019 оны есдүгээр сард Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл (CDRI)-д элссэн анхны гишүүдийн нэг нь Монгол Улс юм.
Энэтхэгийн нэгэн адил Монгол Улс ч Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг тавьж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тууштай ажиллаж байна. 2015 оны үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (iNDC)-т, 2030 он гэхэд эдийн засгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлуулалтыг ердийн бизнесийн хувилбараас 14 хувиар бууруулж, 2010 оны төвшинг суурь жил болгон ашиглаж, газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн аж ахуйгаас ялгарч буй утааг бууруулах амлалт авна ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 407 тоот тогтоолоор батлагдсан Үндэсний хэмжээнд тогтоосон хувь нэмэр (ҮХЦ) -ийг шинэчлэх замаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах зорилтоо амбицтайгаар өсгөв. Энэхүү шинэчилсэн iNDC-ийн хүрээнд Монгол Улс эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хог хаягдал, барилга, тээвэр гэсэн зургаан чухал эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээнүүдээ сайжруулан ажиллаж байна.
2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтаа улам ахиулж, нүүрстөрөгчийн агууламж, хадгалалт, хаягдлыг эрчим хүч болгох технологи ашиглан 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгээ илэрхийлсэн.
Энэтхэг: Парисын хэлэлцээрт хүлээсэн уур амьсгалын өөрчлөлтийн амлалтаа давуулан биелүүлж байна | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.