Шууд Chart

Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод болж байна

2026-05-25 11:49:37

Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Дархан хотод эхэллээ.

Уулзалтыг нээж Дархан -Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан бүс нутгийн эдийн засаг, хөдөө аж ахуйн талаарх мэдээллийг хүргэв. Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар танилцууллаа.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нарын албаныхан, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн 500 шахам ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Төвийн бүсийн уулзалтаар мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлгийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны холбогдох газар, агентлагийн дарга нар танилцуулга мэдээлэл хийнэ. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, малын дархлаажуулалтын ажлын талаар, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран корпорацийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус танилцуулах юм.

Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой уг уулзалтаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид болон малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уулзалт үдээс хойш мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэсэн салбар салбарын хэлэлцүүлэг, санал асуулгаар үргэлжилнэ.

 


Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод болж байна  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй