Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-06-16 16:00:33

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Зэлтэр, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Урдтамир, Орхон,  өврийн Шаргалжуут, Таац зэрэг  голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Мөн түүнчлэн Хүдэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Ховд, Хархираа,  Орхон голын адгаар үерийн түвшинг 20-35 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Туул, Сэлэнгэ /Хялгант баг, Зүүнбүрэн, Сүхбаатар/, Орхон /Хархорин, Өлзийт/, Чулуут гол Өндөрулаан сум орчимд усны түвшин 5-20 см нэмэгдэх төлөвтэй байна. 

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-16


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй