Шууд Chart

Үл хөдлөх эд хөрөнгийн салбарт мөнгө угаах гэмт хэргийн эрсдэлийн талаар хэлэлцэв

2023-03-28 10:23:50

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн дагуу улс орнууд нь зохицуулалттай салбарын хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.

Эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг үр дүнтэйгээр хэрэгжүүлснээр хүний нөөц, цаг хугацааг хэмнэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр нэвтрүүлэхэд шаардагдах техник туслалцааг авсан. Энэ хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нь” сэдвээр гурван өдрийн цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хянан шалгагч, албан хаагчид болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын оролцогчид, мэргэжлийн холбооны төлөөлөл оролцсон бөгөөд Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Линдси Чан үл хөдлөх эд хөрөнгийн салбарын мөнгө угаах гэмт хэргийн эрсдэл, олон улсын туршлага, эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.

Сургалтын үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хяналт, шалгалтын үр дүнтэй байдал нэмэгдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрахаас гадна үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын эрсдэлийг удирдаж, урьдчилан сэргийлэх чадавх бэхжих юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Үл хөдлөх эд хөрөнгийн салбарт мөнгө угаах гэмт хэргийн эрсдэлийн талаар хэлэлцэв  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй