Шууд Chart

"Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замыг хааж, хучилт хийнэ

2023-08-19 10:10:48

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцож, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд тусгай заасан түр орц, гарцаар зорчино уу.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР


"Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замыг хааж, хучилт хийнэ  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй