Шууд Chart

Залуучуудын хөгжлийн үндэсний IX чуулганд оролцох хүсэлтэй залуучуудыг бүртгэж байна

2023-08-21 16:06:45

“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл ТББ болон бусад төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд  800 залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.

“Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан урьдчилсан хэлэлцүүлгүүдийг 2023.08.03-24-ний хооронд нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, тэдгээр дэд хэлэлцүүлгүүдээс гарсан санал санаачилгыг Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганд хэлэлцүүлэх баримт бичигт тусгах юм.

Энэхүү чуулганд оролцох хүсэлтэй 15-34 насны залуучууд доорх линкээр бүртгүүлж, чуулгандаа идэвхтэй оролцоно уу.

https://forms.gle/ochxdS3Ed4i5xZ3B8


Залуучуудын хөгжлийн үндэсний IX чуулганд оролцох хүсэлтэй залуучуудыг бүртгэж байна  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй