Шууд Chart

Гал түймрийг бүрэн унтраалаа

2023-08-21 16:39:34

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж тархалтыг 14:02 цагт зогсоож, гал түймрийг 14:45 цагт бүрэн унтраалаа гэж НОБГ-аас мэдээллээ.


Гал түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 15:47

Бидэнтэй нэгдээрэй