“Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд “Korea medical tourism-2023” эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг зохион байгуулна.
Энэ үеэр БНСУ-ын нэгдсэн эмнэлэг, арьс гоо заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг болон бусад нарийн мэргэшсэн эмнэлгүүд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдэд олон дамжлага шатлалгүйгээр БНСУ-ын эмнэлгүүдээр үйлчлүүлэх эмчилгээний аргачлал, зардал, хугацаа зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.
Тиймээс та бүхэн БНСУ-ын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл энэхүү https://forms.gle/Hj1cYWizUSAYmKu87 хүсэлтийг бөглөн илгээнэ үү. Таны хүсэлтийн дагуу утсаар эргэн холбогдож, цаг захиалгыг баталгаажуулах болно.

| “Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” Улаанбаатар хотод болно | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.