Шууд Chart

ШӨХТГ: “Моносфарм трейд” ХХК-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

2023-08-22 11:49:23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар “Моносфарм трейд” ХХК нь ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд “бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална” гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж тус компанид 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа.
 
“Моносфарм трейд” ХХК нь эмийг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалах, тэдгээрийн зах зээлд дахин борлуулах үнийг тогтоох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэргээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “ ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах”, мөн хуулийн 7.1.6-д “тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу дээрх торгуулийг ногдууллаа.
 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор "Моносфарм трейд" ХХК нь эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм.

 


ШӨХТГ: “Моносфарм трейд” ХХК-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа  
Үзсэн: 2698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-25 06:30
Моносын гүйцэтгэх захирал нь дүүтэйгээ нийлээд монополь сүлжээ үүсгэсэн...
Зочин [127.0.0.xxx] 2023-08-23 21:06
ЗӨВ
Zochin [127.0.0.xxx] 2023-08-23 14:20
Monos arai denduu unetei baidag busad aptek-s.Mash sain bn undur torguuli zaaval noogduulah heregtei tuluuleh yestoi
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 21:57
Их хөгийн шударга бус газар харагддаг. Энэ олон бараг байшин бүрт 1-2 эмийн сан байхад ноёрхлоо гэнэ үү.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 18:48
Зөв⁰
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 16:11
Моносын эмнүүд дэндүү үнэтэй байдаг. Бусад эмийн сангуудад байдаг эм моносд нэг дахин үнээр зарагдаг юм билээ.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 13:40
Энэ их мөнгөөр торгодог нь яаж байгаан. ШӨХГ гэж нэг лаларын газар байна. Тэгээд ч энэ их мөнгийг төлж ч үзээгүй авч ч үзээгүй байх. Аж ахуй нэгжүүдийг тайван байлга сдакууд
иргэд [127.0.0.xxx] 2023-08-22 13:04
Үнэн бол уу?хэрэв үнэн бол хэрэгжих бол уу?

Бидэнтэй нэгдээрэй