Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,333 тн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 99,043 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 945 тн, АИ-92 автобензин 34,790 тн буюу 37 хоногийн, АИ-95 автобензин 1,762 тн буюу 24 хоногийн, ДТ 56,952 тн буюу 47 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,560.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.3 мян.тн, АИ-92 автобензин 447.3 мян.тн, АИ-95/98 автобензин 11.7 мян.тн, ДТ 872.2 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 32.9 мян.тн, бусад 145.3 мян.тн байна.
| УУХҮЯ: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 39 хоногийн нөөцтэй байна | ||
| Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.