Төмөр зам, автотээвэр, агаарын тээврийн салбарын тээвэрлэлтийн мэдээллийг хүргэе. 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүлжээ.
Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна. Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж, олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн энэ оны 7 дугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ. Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
| Олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн байна | ||
| Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.