Шууд Chart

Удирдлагын академиас “Орхон” их сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

2023-08-24 08:07:14

Хан-Уул дүүргийн 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамж буюу Удирдлагын академийн уулзвараас “Орхон” их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны 23:00 цагаас 28-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мөн тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Удирдлагын академиас “Орхон” их сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй