Монголын гаалийн байгууллага 2019 оноос эхлэн Олон улсын валютын сангийн "Бүс нутгийн гаалийн реформын хөтөлбөр"-т сонгогдон хамрагдаж байгаа.
Үүнтэй уялдуулан Гаалийн ерөнхий газрын дэд дарга болон холбогдох нэгжийн төлөөллүүд ОУВС-ийн төсвийн орлогын газрын зөвлөх Стивэн Кокстой ажлын уулзалт хийв.
Төслийн хугацаа 2024 оноос эхлэн дахин 3 жил үргэлжлэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох чиглэлүүдээ харилцан тохиролцлоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
| ГЕГ: Олон улсын валютын сантай үргэлжлүүлэн гурван жил хамтран ажиллана | ||
| Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.