Шууд Chart

БНХАУ-ын Спортын дэд сайдыг хүлээн авч уулзав

2023-08-24 12:25:18

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Спортын дэд сайд Лью Гуо Юнь тэргүүтэй төлөөлөгчдийг лхагва гарагт Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар байлцав.

Уулзалтын үеэр талууд баг тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, өсвөрийн залуу тамирчдыг дэмжих, олимпын спортыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар санал солилцов.

МҮОХ-ны зүгээс БНХАУ-ын ҮОХ-той Бээжин хотноо хийсэн албан айлчлалын үеэр хэлэлцсэн хоёр орны тамирчдын боловсролыг дэмжих чиглэлээр харилцан оюутан тамирчин сургах, элсний наадмыг зохион байгуулах талаар болон олон улсын хурал, зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахын ач холбогдол, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Зочид төлөөлөгчид МҮОХ-ны Олимпын музейгээр зочилж, “Парис-2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” төслийн мэдээллийг хүлээн авлаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


БНХАУ-ын Спортын дэд сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-24 13:17
Sportiin zereg.dev.delhiid uogaar neree gargasan be.Oyukiig dagaj yvsaar avtomataar shuud bolchdogiim uu.MAN urag.udamaa deeshee gehees jinhene huls.huchee ursgaj.delhiid nertei ardiin huuhduud gudamjund.Arai chde.Ene bol darga bishee.Gundegmaa.Urantsetseg.Sumiya.gd zundee medleg chadvartai zovlon.jargalaa bieeree edelsen hun bh n zuv.Battushigiig demjihgui.

Бидэнтэй нэгдээрэй