Шууд Chart

Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар баталлаа

2023-08-24 13:24:29

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
 
Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.
 
2023 оны 7 дугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.
 
Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталж байна. Сурагчдын амралтын хуваарийг хавсаргав.
 

 


Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар баталлаа  
Үзсэн: 3121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-25 14:13
1сард ийм урт амраах хэрэгтэй юм болвуу

Бидэнтэй нэгдээрэй