Шууд Chart

Эхний 60 багш “GOOGLE” certified trainer сургалтад хамрагдан төгсөж байна

2023-08-24 13:28:16

“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхэлж эхний 60 багшийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад "MEDLE" цахим сургуулийн багш нар болон "Teach for Mongolia" хөтөлбөрийн залуу багш нар хамрагдлаа.
 
Эдгээр багш нар цахим танхим хосолсон сургалтад хамрагдан
 
- Цахим хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах
- Хувь хүнд тохирсон сургалтын загварыг бий болгох
- Цагийн менежментийг зөв боловсруулах
- Эцэг эх, асран хамгаалагч нартай холбоо тогтоох
- Сурагч бүрийн сургалтын чанарыг зөв тодорхойлох зэрэг ур чадварыг эзэмшлээ.
 
Эдгээр сургалтад хамрагдсан багш нар нь "Google for education"-ий advanced түвшин буюу Google Certified Educator Level 2 шалгалтыг өгч хангалттай үнэлгээ авснаар албан ёсны сургагч багш болох юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Эхний 60 багш “GOOGLE” certified trainer сургалтад хамрагдан төгсөж байна  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй