Шууд Chart

"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна

2023-09-16 16:12:59

“Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал өчигдөр Эрдэнэ сумаас эхэллээ. Богд хан уулын аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус аялал нь Төв нутгийн үзэмж төгс байгальд 3 хоногийн турш үргэлжлэх юм байна. 
 
Аялагчид Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд маршрутаар явж бариандаа орно. Тус аялалд 21 аймаг, нийслэл хотоос нийтдээ 102 алхагч оролцож байна.
 
Аяллыг Төв аймгийн Явган алхалтын холбоо ТББ санаачлан Төв аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэ сумын ЗДТГ, Төв аймгийн ЭМГ газар зэрэг олон байгууллага хамт олон хамтран зохион байгуулж байна.
 

"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй