Шууд Chart

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарлаа

2023-09-22 08:59:53

Сербийн Белград хотноо энэ сарын 16-21-ний хооронд болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж, амжилттай оролцлоо. 

Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэж, 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор Чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй боллоо. 

Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар олимпын эрхийг эх орондоо авчирлаа гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 


Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарлаа  
Үзсэн: 3603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-25 20:55
Охидууд сайн байлаа, чадлаараа зүтгэсэн. Дутаж байгаа нь бэлтгэлийн чанар. Хөдөлгөөн удаан, өрсөдөгчдийн хийх мэхийг хорих, хамгаалах чадвараа сайжруулах хэрэгтэй л байна гэж харлаа.
127.0.0.1 [127.0.0.xxx] 2023-09-23 12:24
Daraa bugd Ilt turuulerei
Зочин [127.0.0.xxx] 2023-09-22 13:52
alt avah baisiimaa muu bna
Зочин [127.0.0.xxx] 2023-09-22 13:51
yamar muu beltgel ve jaahan beltgelee bazaa
Зочин [127.0.0.xxx] 2023-09-22 09:43
Энэ гурван охин маш сайн барилдсан. Сэтгэл зүй, тактикийн бэлтгэл жаахан дутсан, дээр нь дасгалжуулагчдын шийдвэр гаргах түвшин сул байна. Дэлхийн цомд амжилт гаргаарай.

Бидэнтэй нэгдээрэй