“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн эмэгтэй 57, 63 кг, эрэгтэй 73, 81 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар Камбожийн Шинтаро Уно, БНХАУ-ын Чин Дао нарыг төвөггүйхэн ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муродон Юлдошивт нэмэлт цагт торгуулиар хожигдлоо.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон, 17 настай Б.Ням-Эрдэнэ эхлээд Балбын Пунам Шрестаг ялсан ч БНАСАУ-ын Сон Хун Мунд торгуулиар дийлдсэн юм. Улмаар дагах барилдаанд Ираны Мирьям Барбатыг иппоноор цэвэр ялж, хүрлийн төлөө эзэн орны жүдоч И Чен Фентэй өрсөлдөхөөр боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар хүрлийн төлөө барилдана | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.