Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Дотачид хагас шигшээд шалгарлаа

2023-10-01 09:03:11
Error loading player: No playable sources found

“Ханжоу 2022” Азийн наадмын хамгийн олон хүний сонирхол татаж, тасалбарын борлуулалтаар тэргүүлж буй спортын төрөл бол И-спорт. Зургаан багц медалийн төлөө тивийн олимпод өрсөлдөж байгаа цахим спортод монголчууд хоёр төрөлд нь хүч сорьж буй.
 
“Дота2” төрлөөр манай тамирчид “С” хэсэгт багтсан. Хэсэгтээ нэг ялж, нэг хожигдож, нэмэлт үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авсан дотачид Казахстаныг 2:1-ээр буулган авч, хагас шигшээд өрсөлдөх боллоо.
 
Түүхэн амжилт үзүүлж буй манай залуус хагас шигшээд Киргизийн багтай хүч үзэх юм.
 
Сонирхуулахад, хэсэг болон шөвгийн наймын тоглолтоо тусгай өрөөнд хийсэн дотачид хагас шигшээ тулааныг тусгайлан бэлтгэсэн зааланд, үзэгчдийн өмнө хийнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Дотачид хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Cool down stun [127.0.0.xxx] 2023-10-01 09:18
But nirgeed ug

Бидэнтэй нэгдээрэй