
“Ханжоу 2022” Азийн Наадмын триатлоны холимог багийн тэмцээн өнөөдөр өрнөлөө. Уралдаанд нийт 12 улсын 48 тамирчин буухиа уралдаанд хурд сорилоо. Монгол Улсаас Г.Амарсанаа, Г.Ганцэцэг, Ч.Гансүх, О.Эрдэнэзул нар төлөөлөн оролцож, 2:12:34 цагаар замаа дуусгалаа.
Холимог багийн төрөлд Японы баг алтан медаль, БНХАУ мөнгө, Хонконг Хятадын баг хүрлийн эзэд боллоо.
Энэ удаагийн Азийн наадамд манай улсаас таван тамирчин триатлоны төрөлд оролцож байгаагаас Ч.Гансүх 2002 онд анхлан Азийн наадамд усанд сэлэлтээр өрсөлдсөнөөс хойш 5 дахь тивийн олимпод ур чадвараа сорьж байна хэмээн МҮОХ-оос мэдээллээ.
Холимог триатлончид замаа дуусгав | ||
Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.