Шууд Chart

Байт харваачид эзэн орны багийг хожив

2023-10-02 16:16:13

Сонгодог байт харвааны багийн төрлөөр Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.

Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.

Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв гэж МҮОХ-оос мэдээллээ.


Байт харваачид эзэн орны багийг хожив  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй