
"Ханжоу 2022" Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс манай эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улс багийн спортын төрлөөр тивийн олимпоос анхны медалиудаа авсан билээ.
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.
Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар "Түүхэн амжилт гаргасанд 3х3 сагсан бөмбөгийн нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний амжилт монголын олон хүүхэд залууст үлгэр дуурайлал боллоо. Эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж буйд дахин талархал илэрхийлье" хэмээн онцлон цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.
3Х3 сагсан бөмбөгийн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.