Шууд Chart

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна

2023-10-05 14:38:06

Португал улсын Одивелас хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Г.Бат-Эрдэнэ, Ц.Хулан нарын удирдлага дор нийт 18 жүдоч өрсөлдөж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал 66 кг-д Ж.Энхтөр 73 кг-д А.Өсөхжаргал 81 кг-д Н.Жангарай 90 кг-д Ц.Дагвадорж -100 кг-д Г.Хангарьд, Б.Хүдэрчулуун +100 кг-д Л.Энхболд нар барилдах юм.

Харин эмэгтэйчүүд 48 кг-д Э.Хүслэн, М.Нандин-Эрдэнэ, 52 кг-д Т.Ариунзаяа, Б.Уранзаяа 57 кг-д О.Оюунчимэг 63 кг-д Д.Есүй 70 кг-д Б.Ням-Эрдэнэ -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар хүч үзэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  


Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй