Шууд Chart

"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Хөвсгөл аймгийн баг эхний ялалтаа авлаа

2023-10-08 09:08:08

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Хөвсгөл аймгийн баг 21-4-өөр эхний тойргийн ялалтаа авлаа.

Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/ улсын начин Б.Даваа-Очир /5/, улсын начин Ц.Сандагдорж /4/, аймгийн арслан Э.Баасанжав /5/, аймгийн арслан М.Цэрэн /4/ нар нийт 21 даваа авсан бол Говь-Алтай аймгийн аймгийн хурц арслан Э.Даваажаргал /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан  аймгийн заан Б.Гаажадамба /0/, аймгийн арслан Б.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Ганцоож /1/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, аймгийн арслан Д.Эрдэнэтулга /1/, аймгийн арслан Э.Дашдэмбэрэл /1/, нар нийт 4 даваа авчээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.

Аравдугаар сарын 07-ны өдрийн барилдаанд Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр, Говь-Алтай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү нар ажилласан юм.

Өнөөдөр 12:15 цагт Өмнөговь аймгийн баг Дархан-Уул аймгийн багтай барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Хөвсгөл аймгийн баг эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй