Шууд Chart

“Буудагчийн баярын өдөр” тохиож байна

2023-10-10 10:00:12

Аравдугаар сарын 10-ны өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Монголын буучид 1955 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнд оролцох урилга ирсний дагуу 27 хүнийг сонгон армийн зэвсэглэлд байсан буугаар анхны гараагаа эхлүүлсэн гэж үздэг.

Манай улсын буудлага спортын тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс иж бүрдэл медальтай бөгөөд саяхан болж өндөрлөсөн Азийн зуны спортын наадмын багийн төрөлд медалийн буухиагаа таслаагүй юм.

Мөн “Парис-2024” зуны олимын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан зэргээс дүгнэвэл Монголын буудагчид баярын өдрийг амжилт арвин угтаж байна. 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


“Буудагчийн баярын өдөр” тохиож байна  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй