Шууд Chart

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна

2023-10-17 11:06:11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.
 
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын Төмөр-Очирын Тулга чансааны тэргүүнд бичигдэж байна.
 
Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ. 
 
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ. Тодруулбал: 
 
• Дэлхийн АШТ
• Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
• Азийн болон Пан-Америкийн наадам
• Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна  
Үзсэн: 3463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй