Шууд Chart

Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив

2023-10-17 14:52:18

Казахстаны Астана хотод боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болно.
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Т.Ганзориг, Д.Баасандорж, Б.Оюунболд нарын удирдлага дор өсвөрийн 14, залуучуудын ангилалд 11 тамирчин эх орноо төлөөлөн тулалдах юм. Монголоос залуучуудын Ази тивийн аваргаас Ю.Дима, Г.Баяртогтох нар алтан медаль хүртэж байсан бол өсвөр үеийнхний ангилалд Т.Номин-Эрдэнэ аварга болж байв.
Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Саруул, 50 кг-д Э.Номундарь, 54 кг-д Ч.Ариунзул, 57 кг-д Ү.Анар, хөвгүүдийн 48 кг-д М.Лувсанпэрэнлэй, 51 кг-д Х.Дөлгөөнсайхан, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д Ү.Баасандаш, 67 кг-д Э.Өнөболд нар өрсөлдөнө.
Харин залуучуудын эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Б.Хулан, 48 кг-д Э.Эгшиглэн, 52 кг-д У.Нарансолонго, 54 кг-д Э.Анударь, 57 кг-д Г.Марал, 70 кг-д Г.Энхгэрэл, эрэгтэйчүүдийн 46 кг-д Б.Давгадорж, 48 кг-д С.Төгөлдөр, 50 кг-д Т.Цогтсайхан, 52 кг-д Т.Нанзад, 54 кг-д Б.Амгаланбаатар, 57 кг-д Б.Анар, 60 кг-д А.Тэнгис, 75 кг-д Э.Билгүүн нар тулалдах юм.
 
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
 

Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй