
Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв.
Тэмцээн хоёр өдрийн байдлаар Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.
Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай бол Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг, Н.Саранцогт нар улсын начин цолтой бөхчүүд юм.
Харин дархан аварга А.Сүхбат тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Чөлөөт бөхийн ахмад тамирчид нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.