
ОУОХ-ны 141-р Чуулган өнгөрсөн 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдсон билээ.
Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталлаа.
Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд "Токио 2020" Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав. Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа , крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр боллоо гэж МҮОХ-оос мэдээллээ.
"Лос-Анжелес 2028" олимпын хөтөлбөрт таван спортын төрлийг нэмэлтээр баталлаа | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.