Шууд Chart

Арваннэгдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь

2023-10-24 16:40:36

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх сард буюу арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

Арваннэгдүгээр сарын 04-нд 11:00 цагаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 05-нд 13:00 цагаас Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагаас ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас "Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

Арваннэгдүгээр сарын 23-25-нд Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/ болно.

Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Арваннэгдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 2096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй