Шууд Chart

Өсвөрийн шатарчдын Нийслэлийн аварга шалгаруулах “Их нүүдэл-2023” тэмцээн үргэлжилж байна

2023-10-28 15:44:30

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний III шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, нээлтээ хийлээ.

Тэмцээнийг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай үг хэлж, баг тамирчдад амжилт хүсэв.

Тэмцээний III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн:

• Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургууль, 47 дугаар сургууль
• Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, 33 дугаар сургууль,
• Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Гүн Галуутай цогцолбор сургууль
• Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль
• Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль
• Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, 31 дүгээр сургууль
• Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Өнөр цогцолбор сургууль
• Хан-Уул дүүргийн Орхон Хасу дунд сургууль,15 дугаар сургууль
• Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, 24 дүгээр сургуулийн 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа “Их нүүдэл” тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар


Өсвөрийн шатарчдын Нийслэлийн аварга шалгаруулах “Их нүүдэл-2023” тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 09:00
Shatar medehgui bol uhaan medehgui

Бидэнтэй нэгдээрэй