Шууд Chart

Нийслэлийн өдрийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

2023-10-29 09:04:30

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “ТЭЦ-4”, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар үлдэв.
Тус барилдаан түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.  

Өнөөдөр буюу 10-р сарын 29-ний өдөр 13:00 цагаас “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн хуралтай.

Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой.

Мөн өдрийн 15:30 цагаас Спорт ба допинг нээлттэй хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд болно. Тус хэлэлцүүлэгт спортын холбоодын төлөөллүүд, спортын сэтгүүлчид, спортын зүтгэлтнүүд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл, тамирчид, бөхчүүд, спортын болон бусад чиглэлийн эмч нарыг нээлттэй оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Нийслэлийн өдрийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй