Шууд Chart

Г.Түвшинбаатар уулын уруу буух төрлөөр Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2023-11-08 13:26:26

Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу "Downhill" төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөхөд нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ.

Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс Монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм.

Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Г.Түвшинбаатар уулын уруу буух төрлөөр Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй