Шууд Chart

Гараар татах хүчний спортын тамирчид Дэлхийн цомд өрсөлдөнө

2023-11-16 12:01:16

Казахстан улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно.

Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно.

Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотод болоход Монголын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв.

Тэрбээр гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Гараар татах хүчний спортын тамирчид Дэлхийн цомд өрсөлдөнө  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй