Шууд Chart

Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Тува улсын баг яллаа

2023-11-20 08:57:11

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монгол улсын өсвөр бөхчүүдтэй барилдлаа.
Хоёр улсын өсвөрийн бөхчүүдийн багийн барилдаанд Тува улсын баг 33:16-ын харьцаатай ялалт байгууллаа.
 
Тува улсын багт залуу бөх Донгак Сүлде /7/, Намчаа Сүгдер /5/, Ондар Алдаржы /5/, Салчак Кудерек /1/, Монгуш Алаш /3/, Ооржак Айрат /4/, Самбый-оол Айслан /1/, Монгуш Гендун /3/, Эрес-оол Солаан-Байыр /4/, нар нийт /33/ даваа авч ялсан бол Монгол улсын багт сумын заан Э.Бат-Өлзий ГА /6/, сумын начин Тө /1/, сумын начин Б.Бумбацогт БХ /3/, залуу бөх Г.Үнэнхүү БНД /0/, Т.Мөнгөн-Эрдэнэ Ду /5/, Б.Хадбаатар Ар /1/, Ж.Бат-Эрдэнэ /0/, Д.Төрболд /0/, Б.Эрболд /0/ нар нийт 16 даваа авсан юм.
 
Тува улсын багийн дасгалжуулагчаар Донгак Кайгал-оол, Баткар Анатолий, Монгол улсын багийн дасгалжуулагчаар Б.Батхуяг нар ажиллажээ.
 
Хоёр багийн хүүхдүүд нийт долоон тойрог барилдсан бөгөөд Тува улсын залуу бөх Донгак Сүлде 7 тойрог барилдаж 7 давсан амжилтаар бусдыгаа манлайлсан бол Монгол улсын багаас сумын заан Э.Бат-Өлзий 7 барилдаж 6 давсан амжилтаар удаалав.
 
Барилдаанд амжилт гаргасан Тува улсын өсвөр бөхчүүдийг Монгол улсад Их, дээд сургуулиудад элсэн суралцахад МҮБХ-оос дэмжин ажиллана.
 
Тус барилдааныг А.Очирхуяг захиралтай “Гранд говь теч” ХХК болон МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүн Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн Ж.Мөнгөнбаяр захиралтай “Повер инжен” ХХК-иуд ивээн тэтгэж оролцлоо.
Хөрш улсаас зорин ирж барилдсан өсвөрийн бөхчүүд болон дасгалжуулагч нарт, Монголынхоо баг хамт олонд, ивээн тэтгэж оролцсон “Гранд говь теч” ХХК, “Повер инжен” ХХК-ий хамт олонд гүн талархал илэрхийлье.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Тува улсын баг яллаа   
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй