Шууд Chart

Өсвөр үеийнхний улсын аваргууд тодорлоо

2023-11-27 09:11:43

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсрангийн нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийнхний 2023 оны улсын аварга шалгаруулах барилдааныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. 60 дахь удаагийн уламжлалт барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулав. Тэмцээнд 20 аймаг /Говьсүмбэр аймаг оролцоогүй/, нийслэлийн 9 дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан нийт 85 бөх гурван насны ангиллаар барилдсанаас:
 
16 НАСНЫ АНГИЛАЛД:
 
1-р байр: Б.Ганбаатар /Говь-Алтай аймаг/
2-р байр: Э.Бямбадорж /Сүхбаатар аймаг/
3-р байр: Д.Мөнх-Отгон /Увс аймаг/
4-р байр: Б.Энхтөгөлдөр /Хан-Уул дүүрэг/
5-р байр: П.Бямбадорж /Баянзүрх дүүрэг/
6-р байр: Ш.Батырбек /Баян-Өлгий аймаг/
7-р байр: Ж.Далайцэрэн /Сүхбаатар дүүрэг/
8-р байр: А.Сумъяабазар /Дархан-Уул аймаг/
9-р байр: Е.Ховланды /Сонгинохайрхан дүүрэг/
10-р байр: Б.Тойгали /Баянгол дүүрэг/
 
Энэ насны ангиллын
Уран барилдаант бөхөөр Сэлэнгэ аймгийн Б.Занданбат
Уран гараа дэвээтэй бөхөөр Дорноговь аймгийн Н.Батсуурь,
 
17 НАСНЫ АНГИЛАЛД:
 
1-р байр: Д.Нарантулга /Завхан аймаг/
2-р байр: Т.Дөлгөөн /Баянгол дүүрэг/
3-р байр: Б.Данзанравжаа / Увс аймаг/
4-р байр: Б.Батжаргал /Төв аймаг/
5-р байр: Ц.Цогт-Эрдэнэ /Орхон аймаг/
6-р байр: А.Дэмүүл /Дорнод аймаг/
7-р байр: Б.Гарьдрагчаа /Хан-Уул дүүрэг/
8-р байр: Б.Буманцогт /Багахангай дүүрэг/
9-р байр: С.Баярбаатар /Өмнөговь аймаг/
10-р байр: Ө.Айболат /Баян-Өлгий аймаг/
Энэ насны ангиллын
Уран барилдаант бөхөөр Өвөрхангай аймгийн Д.Ням-Очир
Уран гараа дэвээтэй бөхөөр Налайх дүүргийн А.Анх-Эрдэнэ,
 
18 НАСНЫ АНГИЛАЛД:
 
1-р байр: Г.Цэрэнтогтох /Баянгол дүүрэг/
2-р байр: С.Нуртилек /Баян-Өлгий аймаг/
3-р байр: Т.Дэмчигдорж /Өвөрхангай аймаг/
4-р байр: М.Майдар /Багахангай дүүрэг/
5-р байр: Э.Бат-Өлзий /Хан-Уул дүүрэг/
6-р байр: Л.Отгонбаяр /Говь-Алтай аймаг/
7-р байр: Б.Дэлгэрмөрөн /Булган аймаг/
8-р байр: О.Өсөхбаяр /Налайх дүүрэг/
9-р байр: Ж.Балжинням /Чингэлтэй дүүрэг/
10-р байр: Я.Ерөөлт /Увс аймаг/
 
Энэ насны ангиллын
Уран барилдаант бөхөөр Булган аймгийн Б.Дэлгэрмөрөн
Уран гараа дэвээтэй бөхөөр Хөвсгөл аймгийн Б.Тэмүүжин
 
БАГИЙН ДҮНГЭЭР:
 
1-р байр: Ц.Мандалсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүрэг
2-р байр: Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймаг
3-р байр: Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг тус тус шалгарлаа.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Өсвөр үеийнхний улсын аваргууд тодорлоо   
Үзсэн: 3558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй