Шууд Chart

Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ

2023-11-30 09:03:51

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ.

18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна.

Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.

Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг.

Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-30 11:53
Үнэхээр сайхан мэдээ. Монголын Шатрын Холбоонд баярлаж, талархснаа илэрхийлье.
♟️ [127.0.0.xxx] 2023-11-30 10:26
Sain zuilseere terguulj. Buruud suuldej baig

Бидэнтэй нэгдээрэй