Шууд Chart

ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга боллоо

2023-12-01 13:12:15

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга болжээ.
Тэрбээр Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, дэлхийн орнуудын шилдгийн шилдэг тамирчин дайчдын өмнө эх орныхоо Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлжээ.
ОУХМ Д.Цогзолмаа нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр хэдхэн сарын өмнө Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга боллоо   
Үзсэн: 3128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
sn [127.0.0.xxx] 2023-12-04 14:37
Hosbayr dasgaljuulagch ALDAR niigemlegt ih gaviyatai hun mun !
Зочин [127.0.0.xxx] 2023-12-01 15:11
Amjilt husie chi chadna gj heleegui bilu sain bagsh iin mundag shavi

Бидэнтэй нэгдээрэй